嘎 萨仁其木格美术作品

Сайн уу? Намайг Г.Саранчимэг гэдэг, 24 настай OuO

2D- illustration, animation чиглэлээр явж байгаа.

Багадаа анимейшн кинонд маш их дуртай байсан. Аяандаа аниме үзээд манга уншдаг болж тэрийгээ дагаж зурсаар байгаад зурганд дуртай болсон. Зураач болохыг хүсдэг байсан ч мэргэжил сонгох үед гэрийхан санхүүгээр явахыг зөвлөж би ч зураач хийгээд амьдралаа авч явна гэж юу байхав гэж санал нийлээд санхүүгээр сураад төгсөөд, ажилд ч орсон. Мэргэжлээрээ ажиллахад үнэхээр миний хийх зүйл биш, аз жаргалгүй байгаа гэдгээ ойлгож зургаар явахаар сэтгэл шулуудсан. 

Урлаг дотроо хүүрнэлт зураг буюу комик, анимейшнд дурласан тэр сэтгэлээрээ энэ чиглэлийг сонгоод явсан. Би зохиол унших, бичих дуртай, ер нь хаа явсан газраа хүмүүст түүх ярьж өгөөд л явдаг юм. Одоо Солонгос улсад тэтгэлгээр Animation, cartoon чиглэлэр суралцаж байгаа.

МОСТ-д анх хоёр манга зурж, хэвлүүлсэндээ маш их баярладаг. МОСТ ер нь нэг гоё том гэр бүл шиг, өөр мэргэжлээр сурж байхдаа тэнд сонирхол нэгтэй хүмүүстэй ажиллах нь сэтгэл дулаацуулж өгдөг байсан. Мөн Хөөрхөн Зүрхнүүд ТББ-д зориулж охид бүсгүйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалах нэлээн хэдэн төсөл дээр ажиллаж байсан. Зөв эерэг мессеж түгээх бүтээл дээр ажиллах маш их урам өгдөг юм байна лээ. Одоохондоо өөр том гэх бүтээл байхгүй ч өөрийнхөө нийтлэдэг жижиг комикууддаа дуртай. Хэн нэгнийг инээлгэх чинь өөрөө урлаг юм нтр аая.

Ирээдүйн зорилго гэвэл... ойрын зорилго нь богино хэмжээний анимейшн хийхийг хүсэж байгаа. Холын зорилго гэвэл сайн анимейшн студиод орж ажиллаж үзээд, туршлагатай болохыг хүсэж байна даа.


0
0
打赏
收藏0